Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-07-08, Улаанбаатар06-ne-53
10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
2/¶10.1.6. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 11 дэх заалт:
3/¶10.3.11. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;
10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 12 дахь заалт:
¶10.3.12. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9.1.6-ын төлбөр гэснийг төлбөрийн 70 хувь. гэж, 9.1.7-ын лицензийн төлбөр гэснийг тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь., 10.1.2-ын төлбөр гэснийг төлбөрийн 20 хувь гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9.1.6-ын “алт” гэснийг, 10.3.5-ын ашигт малтмалаас бусад гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.