Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-07-08, Улаанбаатар06-ne-55

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:

11.3.

Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ.

2 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2.3-ын Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, гэсний дараа Ашигт малтмалын тухай гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.