Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-29, Улаанбаатар07-ne-58

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад “-гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; -тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал.” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16, 17 дахь заалт, мөн зүйлийн 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.