Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлИргэний эрх зүй

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-30, Улаанбаатар07-ne-67

1 дугаар зүйл.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1 дэх заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

8.1.1.

энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газраас жил бүр;

2/

8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт:

8.2.1.

энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага, үлдэх хэсгийг даатгуулагч өөрөө;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.