Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2007-12-13, Улаанбаатар07-ne-68

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.7 дахь хэсэг нэмсүгэй:

11.7.

Улсын Их Хурлын дарга нь бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.