Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-12-13, Улаанбаатар07-ne-69

1 дугаар зүйл.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар Улсын Их Хурлаас тогтоосон бусад хангамж эдэлж, улсын хамгаалалтад байна. гэснийг бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй. гэж өөрчилсүгэй.