Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-12-13, Улаанбаатар07-ne-70

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг “бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.