Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2007 ›
Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2007-08-02, Улаанбаатар07-ne-23
Төрийн албаны тухай хуулийн 17.9 дэх хэсгийг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:
¶17.9. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.
Энэ хуулийг Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.