Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2007 ›
Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2007-08-03, Улаанбаатар07-ne-36
10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:
2/¶10.1.8. тухайн аймаг, нийслэлийн дүүрэг дэх биеийн тамир, спортын байгууламжийн 10-аас доошгүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохируулан тоноглох, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах.
18 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:
¶18.11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай байж болно. Багийг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулахад Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.2-18.4 дэх заалт хамаарна.