Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-09, Улаанбаатар07-ne-42

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай. 1/90 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсэг:

90 дүгээр зүйл.Гаалийн зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх
1.

Гаалийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол гаалийн улсын байцаагч хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдэн, уг үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.