Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-09, Улаанбаатар07-ne-43

1 дугаар зүйл.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.3 дахь хэсэг нэмсүгэй:

25.3.

Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гэмт хэргийн шинж илэрвэл холбогдох баримт сэлтийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.

2 дугаар зүйл.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.4-ийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

25.1.3.

гал түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтооход ач холбогдол бүхий эд зүйлийг түр хугацаагаар хураан авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг битүүмжлэх;

25.1.4.

шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;

3 дугаар зүйл.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.5.3-ыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.