Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2007 › Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-10, Улаанбаатар07-ne-46

1 дугаар зүйл.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.4.

Хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны тогтоолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Шүүхийн тухай хуулийн 21.1-ийн баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.