Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Статистикийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-01-03, Улаанбаатар08-ne-01

1 дугаар зүйл.
Статистикийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйлд дор дурдсан хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна.

2/

12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Үндэсний статистикийн хороо нь дэргэдээ Статистик хөгжлийн сантай байж болно.

3/

12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 23, 24, 25 дахь заалт:

23/

улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллийг холбогдох яамдтай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;

24/

улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн арга зүйг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож мөрдүүлэх;

25/

улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх.

2 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Яамд бүтэцдээ салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжтэй байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр, 13 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн дэд даргыг гэсний өмнө Тэргүүн дэд болон гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 2, 7 дугаар зүйлийн 1- 5, 11 дүгээр зүйлийн 2-5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн гарчиг, 1-3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн гарчиг, 1-6 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн гарчиг, 1-3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн гарчиг, 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5 дахь заалт, 15¹ дүгээр зүйлийн гарчиг, 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 1, 2, 4, 6, 20 дугаар зүйлийн 2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Үндэсний статистикийн газар” гэснийг тохиолдол бүрт нийцүүлэн “Үндэсний статистикийн хороо” гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “а” заалтын тооллогыг 10-аас илүүгүй жил тутам гэснийг ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам гэж, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх хэсэгт гэснийг 1 дэх хэсгийн “а”-д зааснаас бусад хэсэгт гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Засаг даргын санал болгосноор томилох гэснийг Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх гэж, тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.