Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-04, Улаанбаатар08-ne-81

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.1.20 дахь заалт нэмсүгэй:

11.1.20.

Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр төслийг чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх шийдвэр гаргах;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-ын дугаарыг 11.1.21.гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.