Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-88
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй:
¶91 дүгээр зүйл.Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх ¶91.1. Үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:
¶91.1.1. эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулах;
¶91.1.2. төсвийн удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох санал боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.