Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-93

1 дугаар зүйл.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газар гэснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 17 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газарт гэснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн Үндэсний татварын ерөнхий газар гэснийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.