Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Шударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шударга Бус Өрсөлдөөнийг Хориглох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-112

1 дугаар зүйл.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12.1.

Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Хянан зохицуулах алба” гэх/ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг нь шалган дүнг мэдээлэх чиг үүрэг болон энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн чиг үүргийнхээ дагуу гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.