Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2008 ›
Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-12-19, Улаанбаатар08-ne-116
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Сорьцын асуудал хариуцсан улсын хяналтын албаар гэснийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Цагдаагийн ерөнхий газрын дарга гэснийг цагдаагийн төв байгууллагын дарга гэж, 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Цагдаагийн ерөнхий газар гэснийг цагдаагийн төв байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.