Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-12-19, Улаанбаатар08-ne-125

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн Үндэсний татварын ерөнхий газрын гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гэж, мөн зүйлийн 6.12 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын Үндэсний татварын ерөнхий газар гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, мөн зүйлийн 15.1.2, 15.1.3 дахь заалтын Үндэсний татварын ерөнхий газарт гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.