Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-05-06, Улаанбаатар08-ne-26
9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
2/¶9.1. Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.
11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
¶11.1. Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.
Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.