Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ахмад Настны Нийгмийн Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-16, Улаанбаатар08-ne-36

1 дугаар зүйл.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн улсын тусгай тэтгэвэр гэснийг төрөөс олгох нэмэгдэл гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.