Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-43

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

27.4.3.

ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.