Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-05-22, Улаанбаатар08-ne-45
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
4
Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад /
0.07 хүртэл га
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ /га/ гэснийг Иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ /га/, 41 дүгээр зүйлийн 41.2-ын 2008 гэснийг 2013 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-ийн “иргэн, түүний гэр бүлийн гишүүн-”, дундаа хамтран өмчлөх хэлбэрээр гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.