Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-48

1 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.5 дахь хэсэг нэмсүгэй:

6.5.

Энэ хуулийн 6.1.1-д заасан хөрөнгийг мөнгөн болон гурил, улаан буудай, бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулж болох бөгөөд Засгийн газар энэ тухай саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Сангийн гэсний дараа мөнгөн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.