Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-49

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.7 дахь хэсэг нэмсүгэй:

6.7.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.
Онцгой албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 8, 9 дэх заалт, 6.2 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 8, 9 дэх заалт:

2/

6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

6.2.

Энэ хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

/ам. долларт шилжүүлснээр/

Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/

Дизелийн түлш

90 хүртэл

90 ба түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт

0-11.00

0-12.00

0-15.00

2

Ханх, Ульхан майхан

0-17.00

0-21.00

0-19.00

3

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг

0-38.00

0-43.00

0-48.00

8

Автобензин:

90 хүртэл

октантай

1 тонн

0-11.00

-

90 ба түүнээс дээш октантай

1 тонн

0-12.00

-

9

Дизелийн түлш

1 тонн

0-15.00

-

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.