Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-29, Улаанбаатар08-ne-57

1 дугаар зүйл.

Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 14.4 дэх хэсэг нэмсүгэй: 1/14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг:

14.4.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2 дугаар зүйл.

Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

14.3.

Дипломат цол олгосон хүнд үнэмлэх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн хүнд цолны ялгах тэмдэг тус тус олгоно.

3 дугаар зүйл.

Дипломат албаны тухай хуулийн 14.4 дэх хэсгийн дугаарыг 14.5, 14.5 дахь хэсгийн дугаарыг 14.6 болгон тус тус өөрчилсүгэй.