Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2008 › Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-29, Улаанбаатар08-ne-66

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтын зардлыг тухайн нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу хөнгөлөх; гэснийг зардлын нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох; гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.