Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-11-18, Улаанбаатар09-ne-84

1 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.2.5 дахь заалт нэмсүгэй:

3.2.5.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хүний хөгжил сангийн төсөв гэнэ.

.

2 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт орон нутгийн төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв гэсний дараа , Хүний хөгжил сангийн төсөв гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хүний хөгжил сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.