Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-06-11, Улаанбаатар09-ne-36

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн төсвийн хүрээний мэдэгдлийн гэсний өмнө Үндсэн чиглэл, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн Үндсэн чиглэл, төсвийг гэснийг Төсвийг гэж, мөн зүйлийн 25.8 дахь хэсгийн энэ хуулийн 25.4-т заасан гэснийг мөнгөний бодлогын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн Энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгээс эхний ээлжинд гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.