Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Банк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

одоогийн эх рүү буцах

Банк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-09, Улаанбаатар09-ne-52

1 дугаар зүйл.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 5, 6 дахь хэсэг нэмсүгэй:

5.

Иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно. 6.үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар гэрчилсэн тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасны дагуу шүүхээс гадуур худалдаж болно.

.

2 дугаар зүйл.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн Банкны хууль, гэсний дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсгийн дугаарыг 7, 8 болгон өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.