Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-09, Улаанбаатар09-ne-54

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 35.1.7 дахь заалт нэмсүгэй:

35.1.7.

газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах.

.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн эрхийн гэрчилгээгээ гэснийг газар эзэмших эрхээ гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 35.1.4 дэх заалтын барьцаалах, 38.5 дахь хэсгийн Энэ хуулийн 35.1.4-т заасан зөвшөөрөлтэйгөөр гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.