Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Эх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эх, Хүүхдэд Тэтгэмж Олгох, Хүүхэд, Эх, Гэр Бүлд Мөнгөн Тусламж Үзүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-59

1 дугаар зүйл.

Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4.3 дахь заалт нэмсүгэй:

6.4.3.

нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.

.

2 дугаар зүйл.

Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 1 дэх өгүүлбэрийн Эх гэснийг Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эх гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.