Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-63

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10.1.5 дахь заалт нэмсүгэй:

10.1.5.

хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.3.

Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.