Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2009 › Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-71

1 дугаар зүйл.
Эрчим хүчний тухай хуулийн 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг:

2.3.

Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.

2/

3 дугаар зүйлийн 3.1.21-3.1.23 дахь заалт:

3.1.21.

“цөмийн эрчим хүчний нөөц” гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;

3.1.22.

“цөмийн эрчим хүч” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;

3.1.23.

“цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.