Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Агнуурын Нөөц Ашигласны Төлбөр, Ан Амьтан Агнах, Барих Зөвшөөрлийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Агнуурын Нөөц Ашигласны Төлбөр, Ан Амьтан Агнах, Барих Зөвшөөрлийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Агнуурын Нөөц Ашигласны Төлбөр, Ан Амьтан Агнах, Барих Зөвшөөрлийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-10-29, Улаанбаатар10-ne-73

1 дугаар зүйл.

Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн аж ахуйн нэгж гэсний өмнө нөхөрлөл, гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 25000 хүртэл гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж өөрчилсүгэй.