Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-01-28, Улаанбаатар10-ne-02

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:

6/

концессын гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессоор эзэмшүүлэх, ашиглуулах, концессын гэрээний үндсэн дээр шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1-4 дэх хэсэгт гэснийг 1-4, 6 дахь хэсэгт гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Концессын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.