Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2010-04-23, Улаанбаатар10-ne-10

1 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.1.34 дэх заалт нэмсүгэй:

12.1.34.

тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.