Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2010-05-20, Улаанбаатар10-ne-17
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25¹ дүгээр зүйлийн 2511.1 дэх заалтын Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны гэснийг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны гэж, мөн зүйлийн 2511.2, 25.11.5, 2512.1 дэх заалтын “Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад” гэснийг, 2512.4 дэх заалтын “олон улсын цэргийн” гэснийг, 25.12.5 дахь заалтын олон улсын энхийг сахиулах болон олон улсын бусад гэснийг тус тус энхийг дэмжих гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.