Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-05-20, Улаанбаатар10-ne-19

1 дугаар зүйл.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын цэргийн анги, салбарыг олон улсын энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцуулах асуудлыг гэснийг цэргийн анги, салбарын асуудлыг гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.