Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-06-10, Улаанбаатар10-ne-31

1 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн нягтлан бодох бүртгэлийн гэсний дараа болон санхүүгийн хяналт шалгалтын гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

21.3.

Нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.

3 дугаар зүйл.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “улсын ерөнхий байцаагч,” гэснийг, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн ерөнхий, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.