Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-06-10, Улаанбаатар10-ne-37

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэснийг Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэж, мөн зүйлийн 55.2-55.4 дахь хэсгийн “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага”, мөн зүйлийн 55.5 дахь хэсгийн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Өрсөлдөөний тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.