Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-06-24, Улаанбаатар10-ne-50

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.4.29 дэх заалт:

5.4.29.

Цэвэр агаарын сан.

2/

6 дугаар зүйлийн 6.4.15 дахь заалт:

6.4.15.

Цэвэр агаарын сан.“

3/

12¹ дүгээр зүйл:

12¹ дүгээр зүйл.Цэвэр агаарын сан
12¹.1.

Цэвэр агаарын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

12¹.1.1.

агаарын бохирдлын төлбөр, нөхөн төлбөр;

12¹.1.2.

бусад орлого.

12¹.2.

Энэ хуулийн 12¹.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

12¹.2.1.

агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

12¹.2.2.

стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад татаас олгох;

12¹.2.3.

агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлэх, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг тогтоох болон агаарыг хамгаалахтай холбогдолтой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;

12¹.2.4.

эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

12¹.2.5.

агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

12¹.2.6.

сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

12¹.2.7.

агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.26-т гэснийг 5.4.26, 5.4.29-д гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Агаарын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.