Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2010 › Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Мэдээлэл, харилцаа холбоо

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-07-08, Улаанбаатар10-ne-62

1 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 25.2.8 дахь заалт нэмсүгэй:

25.2.8.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.1-д заасан эрх бүхий байгууллагыг хуульд заасан журмын дагуу харилцаа холбооны сүлжээнд холбох, түүнийг хуульд заасан зорилгоор ашиглах нөхцөл, бололцоогоор хангах;

.

2 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалтын боловсон хүчнээр гэснийг боловсон хүчин, техникийн иж бүрдлээр гэж, 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтын дугаарыг 25.2.9 гэж тус тус өөрчилсүгэй.