Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Нийгмийн Даатгалын Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нийгмийн Даатгалын Сангийн 2010 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-07-09, Улаанбаатар10-ne-65
Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5 дугаар зүйл нэмсүгэй:
¶5 дугаар зүйл. ¶ Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 40.0 тэрбум төгрөгөөр баталсугай.
Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн хүснэгтийн 2 дахь заалтын 145,699.1 гэснийг 149,520.3 гэж, 3 дахь заалтын 57,498.8 гэснийг 61,726.6 гэж, мөн хүснэгтийн 9 дэх заалтын 649.5 гэснийг 699.2 гэж, мөн хүснэгтийн 346,846.2 гэснийг 354,944.9 гэж, 4 дүгээр зүйлийн хүснэгтийн 1 дэх заалтын 342,889.7 гэснийг 368,586.7 гэж, мөн хүснэгтийн 3 дахь заалтын 16,270.0 гэснийг 17,360.2 гэж, мөн хүснэгтийн 6 дахь заалтын 9,239.0 гэснийг 9,787.8 гэж, мөн хүснэгтийн 490,935.3 гэснийг 518,271.3 гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн дугаарыг 6 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.