Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлТатвар, санхүү

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-94

1 дугаар зүйл.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн хувь нийлүүлэгч гэснийг хувьцаа эзэмшигч гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.1, 18.4 дэх хэсэг, мөн зүйлийн 18.2.1, 18.2.2 дахь заалтын хувь нийлүүлэгчдийн гэснийг хувьцаа эзэмшигчдийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.