Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-95

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтын хувь нийлүүлэгчдийн гэснийг хувьцаа эзэмшигчдийн гэж, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн хувь нийлүүлэгчид гэснийг хувьцаа эзэмшигчид гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.11 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.4.5 дахь заалтын хувь нийлүүлэгчийн гэснийг хувьцаа эзэмшигчийн гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн хувь нийлүүлэгчээс гэснийг хувьцаа эзэмшигчээс гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.