Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-98

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2.3 дахь заалт, 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалт, мөн зүйлийн 78.3 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дэх хэсгийн хувь нийлүүлэгчдийн гэснийг хувьцаа эзэмшигчдийн гэж, мөн зүйлийн гарчиг, 79.3 дахь хэсгийн Хувь нийлүүлэгчдийн гэснийг Хувьцаа эзэмшигчдийн гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн хувь нийлүүлэгчдэд гэснийг хувьцаа эзэмшигчдэд, 73 дугаар зүйлийн 73.1.10 дахь заалтын хувь нийлүүлэгчийн гэснийг хувьцаа эзэмшигчийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.