Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Иргэний Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-103

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсгийн заавал гэснийг, 432 дугаар зүйлийн 432.2 дахь хэсгийн заавал даатгах гэснийг албан журмын гэж, 444 дүгээр зүйлийн 444.5 дахь хэсгийн “заавал” гэснийг албан журмаар гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.