Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Химийн Хорт Болон Аюултай Бодисын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-109

1 дугаар зүйл.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.5, 6.6 дахь хэсэг нэмсүгэй:

6.5.

Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон тухайн бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

6.6.

Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисын ашиглах болон ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.