Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2011 › Хоршооны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хоршооны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хоршооны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2011-10-20, Улаанбаатар11-ne-113

1 дугаар зүйл.

Хоршооны тухай хуульд дор дурдсан агуулгатай 48⁵ дугаар зүйл нэмсүгэй:

48⁵ дугаар зүйл.

Зээлдэгчийн зээлийн мэдээлэл “48⁵.1.Зээл олголтыг хариуцлагатай болгож, эрсдлээ бууруулах зорилгоор хоршоо нь зээлдэгчийнхээ зээлийн мэдээллийг гэрээний үндсэн дээр зээлийн мэдээллийн санд өгөх буюу уг сангаас мэдээлэл авч болно.

2 дугаар зүйл.

”Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.